Гомдол
Цагдаа, дотоодын цэргийн газрын албан хаагчид хүний эрхийн сургалтад хамрагдлаа

Цагдаа, дотоодын цэргийн газрын албан хаагчид хүний эрхийн сургалтад хамрагдлаа

2026.09.22 430
Сонсох

Комисс болон Цагдаагийн ерөнхий газар нь 2024 онд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга, хариуцлагыг сайжруулах, цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.

Тус санамж бичиг нь 2027 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэрэгжих бөгөөд уг баримт бичгийн хүрээнд Комиссын Говь-Алтай аймаг дахь референт нь аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллаж байна.

           Хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд 2 удаа, 2025 онд 5 удаагийн хүний эрхийн сургалтыг зохион байгуулсан бөгөөд 2026 оны 3 дахь удаагийн сургалтыг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад явууллаа.

viber_image_2026-09-22_15-48-04-257

Сургалтыг Комиссын референт Б.Золжаргал удирдан явуулж, “Хүний хувийн мэдээллийг хамгаалахад анхаарах асуудал” сэдвийн хүрээнд хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хүний хувийн мэдээлэл, эрх зүйн орчин, хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах, хадгалахад анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, кэйс жишээ дээр тайлбарлаж ярилцлаа.

            Тус сургалтад нийт 59 алба хаагч хамрагдсан байна.

viber_image_2026-09-22_15-48-06-002