Гомдол
ХЭҮК-ООС СУРГАЛТ, ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГАД ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

ХЭҮК-ООС СУРГАЛТ, ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГАД ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

2022.01.07 220
Сонсох

    Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж буй өсвөр насны хоригдлын Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж эхэллээ. Мөн сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны өөрчлөлт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр сурч боловсрох болон эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт, орчны нөхцөл байдлын талаар шалгалтыг явуулж байна.

Уг шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох албан тушаалтанд шаардлага, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм.