Гомдол
Удирдлагуудын уулзалт зохион байгуулагдлаа

Удирдлагуудын уулзалт зохион байгуулагдлаа

2026.10.19 321
Сонсох

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар аймгийн 20 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарын сургалт, уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтад оролцогчдод хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудалд анхаарч ажиллахыг зөвлөв. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, гадна болон дотоод орчин, тоглоомын талбай, орц гарц, шат, хашаа хамгаалалт болон хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй бусад хүчин зүйлд хяналт тавьж, эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлэн, арилгах арга хэмжээ авахыг зөвлөлөө.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хариуцлагатай оролцоо, тогтмол хяналт шаардсан чухал асуудал бөгөөд энэ чиглэлээр орон нутгийн түвшинд төрийн байгууллагууд хамтарч ажиллах нь чухал юм.