Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын албан хаагчдад “Хүний эрхийн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга, чиг үүрэг, хүний эрхийн ойлголт, онолын ангилал, хүний эрхийн суурь 6 зарчим, төрийн үүрэг, төрийн үйлчилгээ, хүний эрхэд суурилсан хандлага зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, мэдлэг олголоо.

