Гомдол
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдлаа

2026.11.01 28
Сонсох

Завхан аймгийн прокурорын газраас санаачлан зохион байгуулсан аймгийн хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтныг хамруулсан  “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан.

 Уг зөвлөгөөнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү оролцож “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх” сэдвээр мэдээлэл хийлээ.  

864101577_122165422905352450_4522511061701858317_n

Сэдвийн хүрээнд хүний эрх хамгаалах тогтолцоо, эрх хасах, баривчлах, түр саатуулах болон шударгаар шүүлгэх эрхийн бусад баталгаатай холбоотой олон улсын хэм хэмжээний талаар танилцуулж, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй албадлагын арга хэмжээ нь Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн байх, зөрчил хүлээн авах бүртгэх үйл ажиллагаанд хүний эрхийг хангаж мэдээллээр хангах, зөрчил шалгах хүрээ хязгаарыг тогтоох, зөрчлийг шалгах ажиллагаанд талуудыг тэгш оролцуулах, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлах, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, нийгмийн зарим бүлгийн иргэд болон хүүхэдтэй холбоотой асуудал нарийн хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах, хүний нэр төр алдар хүндийг хүндэтгэх, хүний хувийн мэдээлэлд анхааралтай хянамгай байх, эрүүл шүүлт хүнлэг бус харьцаанаас ангид байж хууль, журам мөрдөж, хүний эрхийг хүндэтгэж, төрийн алба, төрийн албан хаагчийн нэр хүндийг өндөрт өргөж, ёс зүйн хэм хэмжээг сахих шаардлагатайг онцоллоо.

Мөн тус зөвлөгөөнд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхжаргал “Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, анхаарах асуудал”, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Сансарбаяр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чанар, үр дүн, анхаарах асуудал”, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Эрдэнэтуяа “Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хэрэгжилт, анхаарах асуудал, Хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор, хуул цаазын зөвлөх Б.Бавуудорж “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх”, Завхан аймгийн Тэлмэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Гантөмөр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад учирч буй хүндрэл, бэрхшээл” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийлээ.

866044303_122165422767352450_4671802866706541580_n864770459_122165422809352450_5188227633023794564_n

865563050_122165422863352450_3090624976921489833_n864759185_122165422959352450_2658256384370906337_n

Зөвлөгөөнд Хилийн цэргийн ангийн албан хаагч нар, төлөөлөгч, Цэргийн штабын дарга, ШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч, хянагч, Гаалийн ажилтан, Татвар, НД, Санхүү, Эрүүл мэнд, Улсын бүртгэл,  Барилга, Боловсрол, Байгаль орчин гээд бүх салбарын хяналтын улсын байцаагч гэсэн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд танхим болон цахимаар оролцлоо.

866044295_122165423055352450_1210205394618154219_n

Зөвлөгөөнөөр эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад учирч байгаа хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.

Хамтарсан зөвлөгөөний үр дүнд төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг хууль журмын дагуу үр дүнтэй явуулах, зөрчлийн хэрэгт тавих хяналтыг сайжруулах талаар зөвлөмж гаргахаар шийдвэрлэв.