Гомдол
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026.10.20 125
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

cfa3c732-8303-4baf-8a2e-99ebd140f3b9

Сургалт хэлэлцүүлгийн зорилго нь ахмад настны эрх, оролцоог хүндэтгэх, хамгаалах, хүний эрх, ахмад настны мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, гэмт хэргийн хохирогч болохоос болон эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ахмад настны тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдлийн талаар санал солилцох, цаашид хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд ахмад настны сайн дурын оролцоог нэмэгдүүлэхэд оршлоо.

5531b29a-00a4-4508-aef7-8bf616d6e995

Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Б.Наранбаатар нь “Ахмад настны эрх” сэдвээр илтгэл тавьж, ахмад нас, насаар ялгаварлан гадуурхах үзэл, ахмад настны эрхийн талаарх ойлголт, хандлага, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, сургалт, хэлэлцүүлэгч оролцогч ахмад настнуудыг хүний эрхийн идэвхтнээр хамтран ажиллахыг урилаа. Сургалт, хэлэлцүүлэгт 40 ахмад настан оролцов.

Мөн сургалт, хэлэлцүүлгээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээлэл өгч “Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” хэлэлцүүлгийг өрнүүлж, ахмад настны тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцлоо.856025065_1580269477471581_7958053483964453059_n860339973_1580269364138259_3352088160210434566_n