БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2025.06.20-нд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, тус улсын хил дээрээс буцсан иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бол БНСУ-ын ХЭҮК-оос Монгол Улс дахь албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол олгож буй эрх зүйн орчин, нөхцөл байдалтай танилцах, санал, туршлага солилцох зорилгоор хүрэлцэн ирээд байна.


Энэхүү ажлын хэсэгт БНСУ-ын ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дэд дарга, хатагтай Пэк Инэ болон мэргэжилтэн Жон Ынёонг, Ким Жүүхий, Канг Мижеонг нар багтсан бөгөөд өнөөдөр /2025.10.14/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монгол Улсад хүрэлцэн ирж хүний эрхийн боловсрол олгож буй үйл явц, эрх зүйн орчинтой биечлэн танилцаж байгаад талархал илэрхийлж, ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг түнш байгууллагуудын хувьд мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан үр дүнтэй уулзалт зохион байгуулахыг хүсэв. Мөн уулзалтад ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга бөгөөд Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тунгалагтамир, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга У.Ундрах, ахлах мэргэжилтэн Ч.Амарбаясгалан болон Хүний эрхийн боловсролын хэлтсийн албан хаагчид оролцов. 2026.11.02 2026.11.01 2026.11.01 2026.11.01 2026.11.01 2023.03.17 2023.03.16 2023.03.13 2023.03.10 2023.03.07 2023.03.01 2023.02.28 2023.02.28 2023.02.17 2023.02.17 2023.02.16 2023.02.16 2023.02.10 2023.02.09 2023.02.09 2023.02.09 2023.02.08 2023.02.03 2023.01.30 2023.01.30 2023.01.27
Холбоотой мэдээ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 339 ДҮГЭЭР АНГИД ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улсын бүртгэлийн хэлтэст хүний эрхийн сургалт зохион байгуулав
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Тосонцэнгэл сумын Сум дундын Прокурорын газарт сургалт оров
Тосонцэнгэл сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст ажиллаа
Сүүлийн мэдээ
“Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ХЭҮК-ын төлөөлөгчид Дэлхийн Хүний Эрхийн Үндэсний байгууллагуудын холбооны ээлжит хуралд оролцож байна
Иргэний нийгмийн зөвлөл болон Хүний эрхийн форумын гишүүн байгууллагуудтай “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах”, “Төр, иргэний нийгмийн түншлэлийн асуудал”-аар санал солилцлоо
Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд бүрдлээ
ХЭҮК-оос Хэнтий аймгийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороо болон ЕБС-ийн дотуур байруудад хяналт шалгалт хийлээ
Гэрэл зураг сонирхогч та бүхнийг гэрэл зургийн уралдаанд урьж байна.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас “Хилийн удирдлагын ажилтнуудын 34 дэх” сургалтыг зохион байгуулж байна
Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалт боллоо
Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуульд шалгалт явууллаа
ХЭХХ-ны гишүүн сонгон шалгаруулах нээлттэй сонсголыг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдана.
ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймаг дахь дотуур байр болон Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж байна
ХЭҮК хуульч, өмгөөлөгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
ХЭҮК үе үеийн удирдлага, албан хаагчдаа хүлээн авч ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Комисст ирүүлсэн гомдлын дагуу Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
“Хоригдогчийн өмгөөлөгчтэй уулзах, хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилттэй холбоотой зарим асуудал” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах нээлттэй сонсгол болно
УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллалаа
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан зөрчлийг мэдэгдэх, зөвлөмж авах нь
Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрхлэн гаргадаг “Хүний эрх” онол, арга зүйн сэтгүүлд эрдэмтэн, судлаачид Та бүхнийг бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
ХЭҮК-оос хийсэн хяналт, шалгалтын үр дүнг нийслэл, дүүргийн ТҮК-иудад танилцуулж, төсөв, хөрөнгө оруулалт, төлөвлөсөн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо
ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн 2023 оны анхны хуралдаанаа зохион байгууллаа