БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2025.06.20-нд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, тус улсын хил дээрээс буцсан иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бол БНСУ-ын ХЭҮК-оос Монгол Улс дахь албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол олгож буй эрх зүйн орчин, нөхцөл байдалтай танилцах, санал, туршлага солилцох зорилгоор хүрэлцэн ирээд байна.


Энэхүү ажлын хэсэгт БНСУ-ын ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дэд дарга, хатагтай Пэк Инэ болон мэргэжилтэн Жон Ынёонг, Ким Жүүхий, Канг Мижеонг нар багтсан бөгөөд өнөөдөр /2025.10.14/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монгол Улсад хүрэлцэн ирж хүний эрхийн боловсрол олгож буй үйл явц, эрх зүйн орчинтой биечлэн танилцаж байгаад талархал илэрхийлж, ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг түнш байгууллагуудын хувьд мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан үр дүнтэй уулзалт зохион байгуулахыг хүсэв. Мөн уулзалтад ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга бөгөөд Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тунгалагтамир, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга У.Ундрах, ахлах мэргэжилтэн Ч.Амарбаясгалан болон Хүний эрхийн боловсролын хэлтсийн албан хаагчид оролцов. 2026.10.30 2026.10.28 2026.10.28 2026.10.26 2026.10.26 2024.04.12 2024.04.12 2024.04.11 2024.04.11 2024.04.05 2024.04.05 2024.04.05 2024.04.02 2024.04.01 2024.03.28 2024.03.28 2024.03.28 2024.03.28 2024.03.28 2024.03.28 2024.03.28 2024.03.21 2024.03.20 2024.03.14 2024.03.13 2024.03.13
Холбоотой мэдээ
📍 “ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН АРХАНГАЙ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
“ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ЗӨВЛӨГӨӨН БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
СУМДЫН УДИРДЛАГУУДТАЙ ХҮНИЙ ЭРХ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Сүүлийн мэдээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна
Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт орсон хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь” судалгааны үр дүнг Дотоод хэргийн их сургуулийн багш, алба хаагч, сонсогч, суралцагчдад танилцууллаа
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Баянхонгор аймгийн төрийн алба хаагчдад сурталчлах үргэлжилж байна
“Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт орсон хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь” судалгааны ажлын үр дүнг танилцууллаа
Хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй зарим сумын Засаг дарга нарт Комиссын гишүүний шаардлагын дагуу хариуцлага тооцлоо
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд Эрүүгийн эрх зүйн олон улсын туршлага- хууль зүйн туслалцаа, хөөн хэлэлцэх хугацаа болон цахимжилт харилцан туршлага солилцох семинарт оролцлоо
"Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт туссан хүний эрхийн заалтуудад тодорхойлолт боловсруулах нь" судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэгт урьж байна
Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах ажлын байрны зар
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Хүний эрх хамгаалагчийн хорооны ээлжит хуралдаан боллоо
“Монгол Улс дахь хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдал”, “Монгол Улс дахь цэргийн хөдөлмөрийн судалгаа”, “Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-ны дүнг танилцууллаа
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгасан хүний эрхийн асуудлыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад танилцууллаа
Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ
С.Дондов: Байгаль орчны хүний эрх хамгаалагчдын эсрэг хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, арилгах бодлого, зохицуулалт бий болгох шаардлагатай
Д.Сүнжид: Хүний эрхийг хангах асуудал нь бүх нийтийн үйл хэрэг юм
“Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгааны ажлын үр дүнг танилцуулах, санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүний эрхийг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын ХЭҮК-ын 21, 22 дахь илтгэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлыг дүгнэлээ
НҮБ-ын Монгол Улс дахь Суурин Зохицуулагч Тапан Мишра: Монгол Улсад Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах ХЭҮК-ын санаачилгыг бүрэн дэмжиж ажиллана