БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2025.06.20-нд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, тус улсын хил дээрээс буцсан иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бол БНСУ-ын ХЭҮК-оос Монгол Улс дахь албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол олгож буй эрх зүйн орчин, нөхцөл байдалтай танилцах, санал, туршлага солилцох зорилгоор хүрэлцэн ирээд байна.


Энэхүү ажлын хэсэгт БНСУ-ын ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дэд дарга, хатагтай Пэк Инэ болон мэргэжилтэн Жон Ынёонг, Ким Жүүхий, Канг Мижеонг нар багтсан бөгөөд өнөөдөр /2025.10.14/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монгол Улсад хүрэлцэн ирж хүний эрхийн боловсрол олгож буй үйл явц, эрх зүйн орчинтой биечлэн танилцаж байгаад талархал илэрхийлж, ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг түнш байгууллагуудын хувьд мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан үр дүнтэй уулзалт зохион байгуулахыг хүсэв. Мөн уулзалтад ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга бөгөөд Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тунгалагтамир, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга У.Ундрах, ахлах мэргэжилтэн Ч.Амарбаясгалан болон Хүний эрхийн боловсролын хэлтсийн албан хаагчид оролцов. 2026.10.30 2026.10.28 2026.10.28 2026.10.26 2026.10.26 2025.08.20 2025.08.13 2025.08.12 2025.08.08 2025.08.08 2025.08.07 2025.08.07 2025.08.07 2025.07.25 2025.07.23 2025.07.23 2025.07.23 2025.07.23 2025.07.23 2025.07.23 2025.07.23 2025.07.23 2025.07.23 2025.07.23 2025.07.11 2025.07.10
Холбоотой мэдээ
📍 “ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН АРХАНГАЙ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
“ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ЗӨВЛӨГӨӨН БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
СУМДЫН УДИРДЛАГУУДТАЙ ХҮНИЙ ЭРХ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Сүүлийн мэдээ
Бүх шатны боловсролын сургалтын байгууллагад УРИАЛЖ БАЙНА
ХЭҮК-оос Е-MONGOLIA систем, иргэний бүртгэлийн цахимжилтад хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ хийж байна
Олон улсын Залуучуудын өдөр 08 сарын 12-ны өдөр тохионо.
Монгол Улсын аавуудын өдөр 08 сарын 08-ны өдөр тохионо.
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН УРИЛГА
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЛАА
“ХҮНИЙ ЭРХ БА ЦАХИМ ТЕХНОЛОГИ” МЭДЭЭЛЛИЙН КАМПАНИТ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Г.Ууганбаатар: Бид гэмт хэрэг, зөрчлийн улмаас хэн нэгэн хүн хохирох ёсгүй гэдэг зарчим баримталж байна
ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДЛЫН ТАЛААР ХОЁР ДАХЬ УДААГАА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХИЙХ АЖЛУУД ТОДОРХОЙЛЛОО
Хүний эрх, хүүхдийн эрхээс эхэлнэ. Уралдаанч хүүхдийн эрх
Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм
Б.Энхболд: Хууль, эрх зүйн болон бодлого боловсруулах зэрэг нийт 8 саналыг УИХ-д хүргүүлсэн.
Д.Сүнжид: УИХ-ын ээлжит сонгуулиар хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг зарцуулсан байна.
“УЛААНБААТАРЫН УРИАЛГА”-ыг танилцуулж байна.
ХЭҮК-ын гишүүн С.Дондов Орхон аймагт ажиллаа
Д.Сүнжид: Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хүний эрхийн үр нөлөөг бүх талаас тооцож судалсан хууль батлагдах боломжийг бий болголоо.
Б.Энхболд: Эрүү шүүлт бие махбодод халдахаас илүүтэй сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр үйлдэгдэж байна.
Г.Ууганбаатар: Түмний баяр цэнгэл хүүхдийн амь насаар наадах ёсгүй, мориндоо зориулсан мөнгөө унаач хүүхэддээ ч зарцуул.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадам болно.
Монгол Улсын Төрийн далбааны өдөр 07 сарын 10-ны өдөр тохионо.