Гомдол
Комиссын дэргэдэх Иргэний Нийгмийн Зөвлөл, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүдийг сургагч багшаар бэлтгэх сургалт эхэллээ

Комиссын дэргэдэх Иргэний Нийгмийн Зөвлөл, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүдийг сургагч багшаар бэлтгэх сургалт эхэллээ

2023.10.18 412
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Иргэний Нийгмийн Зөвлөл, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо Комиссын дэргэд ажилладаг.

Дээрх зөвлөл, хороодын гишүүдийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж, хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой анхны сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдөр зохион байгуулж байна. 

 

Оролцогчид нь хүний эрхийн тодорхой асуудлаар мэргэшсэн төлөөлөл бөгөөд сургалтын үеэр олон талт төлөөллүүд хүний эрхийн асуудлаарх ойлголтоо нэгтгэх, харилцан туршлага хуваалцаж, санал солилцож буйгаар давуу талтай юм.

Тус сургалтыг ХЭҮК-ын гишүүн, Иргэний Нийгмийн Зөвлөлийн дарга Х.Мөнхзул нээж, сургалтын ач холбогдол, хүлээж буй үр дүн, цаашид хамтын ажиллагаагаа улам сайжруулж, хүний эрхийг түгээн дэлгэрүүлэхэд үйлсэд амжилт хүслээ.

Сургалтыг Комиссын гишүүн, доктор, Г.Нарантуяа, доктор Д.Сүнжид, доктор Б.Энхболд, доктор Я.Цэлмэн болон Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцгээ, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга Л.Болдхүү, Хүний эрх хамгаалагчийн хэлтэсийн дарга З.Өнөржаргал, Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар нарын тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн хүрээнд оролцооны аргад тулгуурлан зохион байгуулж байна.