Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчдад "Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл" сэдэвт хүний эрхийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь цахим жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, байгууллагын эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан байгууллагын алба хаагчдын хүүхдийг хамгаалах, тэдэнд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулахад тэдний мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд оршив.