Гомдол
“ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ЗӨВЛӨГӨӨН БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ЗӨВЛӨГӨӨН БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026.10.28 116
Сонсох

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сантай хамтран “Хөдөлмөрлөх эрх ба нийгмийн түншлэл” сэдэвт зөвлөгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгууллаа.

18b67a4b-0b12-42af-9c05-81724c4d1c6d

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, нийгмийн даатгалын байгууллагуудын төлөөлөл оролцож, хөдөлмөр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломж, арга замын талаар санал солилцлоо.

Энэ үеэр ХЭҮК-ын Баянхонгор аймаг дахь ажилтан “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжилтийг хангах нь” сэдвээр мэдээлэл хийж, байгууллагын түвшинд хүний эрхийг хамгаалах зохицуулалтыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг танилцууллаа.

4d51c90b-e655-4877-aa52-cbb70e96c3f3

Зөвлөгөөний гол зорилго нь хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд талуудын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны улсын хэлэлцээрийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд оршиж байв.

МҮЭХ 2025 онд хуралдсан ээлжит XXV их хурлаараа цаашдын зорилго, зорилтоо шинэчлэн тодорхойлж, 2040 он хүртэл баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлээ тусгасан “Хөгжлийн хөтөлбөр”, “Алсын хараа” хэмээх хоёр үндсэн бодлогын баримт бичгийг баталсан бөгөөд зөвлөгөөний үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир дээрх бодлогын баримт бичгүүдийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнг танилцуулж, үндсэн дөрвөн зорилтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар оролцогчидтой санал солилцлоо. Мөн бодлогын хэрэгжилтийг тогтмол үнэлж, төлөвлөсөн зорилтыг бодит үр дүнд хүргэхийн чухлыг онцоллоо.

864594257_1141201145145694_8076267170703260002_n

Тус зөвлөгөөнд МҮЭХ, Баянхонгор аймгийн ҮЭ-ийн холбоо болон холбогдох байгууллагуудын нийт 35 төлөөлөгч оролцлоо.