Ерөнхий боловсролын “Уран эгшиг” урлагийн төрөлжсөн сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран сургуулийн багш, ажилчдад “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжилтийг хангах” сэдвээр сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сургалтын зохион байгууллаа.
Сэдвийн хүрээнд хүний эрх хамгаалагчийн эрх зүйн хэм хэмжээ, хүний эрх хамгаалагч гэж хэн болох, хүний эрх хамгаалагчийн зарчим, хориглох зүйл, төрийн үүрэг оролцоо, Хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүн, хүний эрх хамгаалагчийн хорооны чиг үүрэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хангах талаар ажил олгогч болон ажилтны эрх, үүрэгт зохицуулалт тусгах, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хамгаалах асуудлаар мэдээлэл өгөв.
Хүний эрхийг хангаж, хамгаалах үйлсэд хамтран ажилласан "Уран эгшиг" сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороон удирдлага болон тэргүүлэгч, гишүүд болон багш, ажилчдад ТАЛАРХАЛ илэрхийлье.
“Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжилтийг хангах” сэдвээр сургалт зохион байгууллаа
2026.11.03
23