Хүний эрхийн Үндэсний Комисын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Прокурорын газрын хүсэлт хамтын ажиллагааны хүрээнд тус суманд 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажиллаа.
Тус сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү, сум дундын прокурорын газрын хууль цаазын ахлах зөвлөх хяналтын прокурор Ц.Эрдэнэтуяа, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ц.Жаргалтуяа нартай хамтран хоригдогч нарын эрхийн хэрэгжилт, цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцаж, уулзах хүсэлт гаргасан хоригдогч нартай уулзаж, санал хүсэлтийг сонслоо.


Мөн тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн алба хаагч нарт “Саатуулагдсан этгээдийн эрх” Цагдан хорих байранд хоригдож буй аж ахуйн ялтнуудад “Хүний эрхийн үндсэн ойлголт “ сэдвээр тус тус сургалт мэдээлэл хийж хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг хүний эрхэд суурилсан хандлагаар хүргэх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хангаж, хамгаалах үүрэг, хариуцлагыг таниулах зорилгоор сургалт зохион байгууллаа.
Алба хаагч нарт орсон сургалтын агууллагын хувьд цагдан хорих байранд сэжигтэн яллагдагч шүүгдэгчийг хүлээн авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хоригдож буй хүний ахуй хангамж, хоол хүнсний чанар, илчлэг, цагдан хорих байрны нөхцөл, агааржуулалт, чийгшил, ариун цэвэр, халдашгүй чөлөөтэй байх эрх, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарт хүний эрхийн зарчмыг баримтлахын ач холбогдлыг онцолсон.
Хоригдогч нарт орсон сэдвийн хүрээнд хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, Хүн бүр тэгш, хүртээмжтэй үйлчилгээ авах, иргэн эрхээ мэдэж эрхээ шаарддаг байх, үүргээ биелүүлэх бусдын эрхийг зөрчихгүй байх, зөрчил гаргасан бол хариуцлага хүлээх агуулгыг танилцуулав.
Сургалтад 13 албан хаагч 3 хоригдогч хамрагдаж хүний эрхийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэв.