Гомдол
Тосонцэнгэл сумын Сум дундын Прокурорын газарт сургалт оров

Тосонцэнгэл сумын Сум дундын Прокурорын газарт сургалт оров

2026.11.01 23
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Прокурорын газрын хүсэлт хамтын ажиллагааны хүрээнд тус суманд 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажиллаа.

867929868_122148061719357581_9095282570526102691_n

Уг хамтын ажиллагааны хүрээнд тус сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, сум дундын Прокурорын газар, Цагдаагийн хэлтсийн алба хаагч нарт хүний эрхийн боловсрол олгох сургалт орох, Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байр,  Шүүхийн шийдэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байрны үйл ажиллагаатай тус тус танилцах, мөн хоригдогч нар хүний эрхийн сургалт мэдээлэл зохион байгуулахаар төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу ажиллаа.

Сум дундын Прокурорын газрын прокурор, Тамгын газрын захиргааны ажилтнуудад Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Ч.Наранхүү нь “Цахим технологи ашиглдан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдвээр илтгэл тавьж, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй хүчирхийллийн шинж хүний эрхийн ойлголт, зөрчиж буй хэлбэр агуулга, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хувийн мэдээллийг хуурах, мэхлэх аргаар олж авах түүнийгээ ашиглан бусдын эрхэд халдах, худал мэдээлэл тарааж байгаа  үйлдэлд өөрсдийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих үед хүний эрхийн мэдрэмж, хандлагтай байх талаар мэдээлэл өглөө.  Сургалтад тус нийт 8 хүн хамрагдав.

viber_image_2026-10-29_10-50-01-419

viber_image_2026-10-29_10-49-29-002