Гомдол

Хэлтэс · Тамгын газрын дарга

Захиргаа, удирдлагын хэлтэс

Комиссын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн бодлого төлөвлөлт, хөдөлмөр зохион байгуулалтыг хангах хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

10 албан тушаал 1 ажлын байрны тодорхойлолт 2 дэд нэгж

Чиг үүрэг

  • Комиссын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, тайлагнах
  • Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулах болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох
  • Стратеги, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, байгууллагын дотоод үйл ажиллагаа, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд явцын болон гүйцэтгэлийн хяналт шинжилгээ-үнэлгээ хийх, санал, зөвлөмж, дүгнэлт боловсруулах
  • Байгууллагын дотоод үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дотоод хяналт шалгалт хийх
  • Комиссын болон Тамгын газрын тушаал, албан бичиг, гэрээ, дүрэм журам зэрэг баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтийг хангахад арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
  • Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартыг хангуулах, байгууллагын хүний нөөцийн бодлого, менежментийг хэрэгжүүлэх, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
  • Албан хаагчдын сургалт хөгжил, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн үйл ажиллагаа төлөвлөх, хэрэгжүүлэх
  • Комиссын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах
  • Байгууллагын мэдээллийн технологи, программ хангамжийн үйл ажиллагаа, цахим хуудасны хөгжүүлэлтийг хариуцах; компьютер, тоног төхөөрөмж, дотоод, гадаад сүлжээний аюулгүй, найдвартай ажиллагааг хангах
  • Төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын соёл, дэг журам, хариуцлагыг дээшлүүлэх; Хөдөлмөрийн дотоод журам, дотоод хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих
  • Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах
  • Албан хаагчдаас ажлын байрны сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч, үр дүнг үндэслэн шаардлагатай арга хэмжээ авах
  • Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах
  • Комиссын хуралдаан, Тамгын газрын хурлын бэлтгэл, зохион байгуулалтыг хангах, тэмдэглэл хөтлөх, шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих
  • Төрийн албан хаагчийн Тангараг өргөх ёслол, Цагаан сар, Ахмадын өдөр зэрэг дотоод арга хэмжээг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах
  • Комиссын гишүүд, албан хаагчид үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хууль тогтоомж, заавар, стандартын дагуу хөтлөн явуулах, хяналт тавих, тайлагнах
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зарчим, бодлогыг хариуцаж хэрэгжүүлэх
  • Хүний эрхийн асуудлаар төр, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, арга хэмжээ зохион байгуулах
  • Хүний эрхийн чиглэлээр төслийн санал боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлэх; төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийг бүртгэх, хэрэгжилтэд хяналт тавих
  • Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн хүндэтгэлийн арга хэмжээнд Комиссын төлөөлөл оролцох асуудлыг зохион байгуулах
  • Нэгжийн чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээллийн сан бүрдүүлэх, баяжилт хийх
  • Хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх

Бүтэц, албан тушаал

Албан тушаал дээр дарж ажлын байрны тодорхойлолтыг үзнэ

  1. 1Хэлтсийн дарга
  2. 2Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референт
  3. 3Хүний нөөцийн асуудал хариуцсан референт
  4. 4Бодлого, төлөвлөлт хариуцсан референт
  5. 5Гэрээ, эрх зүй хариуцсан референт
  6. 6Төсөл хөтөлбөр, дотоод хамтын ажиллагаа хариуцсан референт
  7. 7Мэдээллийн технологи хариуцсан ахлах мэргэжилтэнС.Эрдэнэболд
  8. 8Ахлах мэргэжилтэн
  9. 9Ахлах мэргэжилтэн
  10. 10Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн

Тасаг

Хүний эрх зөрчигдсөн гэж үзэж байна уу?

Комисст гомдол, мэдээллээ цахимаар гаргаж, шийдвэрлэлтийн явцыг хянах боломжтой.

Захиргаа, удирдлагын хэлтэс