“Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй. ”
(Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 21 дүгээр зүйлийн 2 дахь заалт)
“тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгөөр улсдаа төрийн алба хаших. ”
(Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлийн 25(с) заалт)
Хүн бүр улсдаа яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн буюу бусад байдлаараа ялгаварлагдахгүйгээр шударга, тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгөөр төрийн алба хаших боломжтой байхыг улсдаа төрийн алба хаших тэгш эрх гэнэ. Харин тухайн иргэн нь төрийн албан хаагчид тавигдах хууль, журмаар тодорхойлогдсон болзол, шаардлага (нас, мэргэжил, боловсрол, ял шийтгэлгүй байх)-ыг хангасан байх ёстой.