2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хэрлэн сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш ажилтнуудад “Хөдөлмөрлөх эрхийн хүрээний зарим асуудал” сэдвээр 1 цагийн сургалт хийв
Сургалтын хүрээнд Хөдөлмөрлөх эрхийн тухай ойлголт, холбогдох хууль тогтоомжоор хөдөлмөрийн харилцааг хэрхэн тусгасан, гарч буй хүний эрхийн зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, байгууллагын дотоод журамд тодорхой зохицуулалтыг зохих ёсоор тусгах талаар мэдээлэл хүргэв.
Сургалтад хамрагдсанаар өөрийн эрхээ мэдэх, хаана хандаж хамгаалуулах мэдээлэлтэй болсон