АНУ-ын Төрийн Департаментын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг Азийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байна.
Шүүх эрх мэдэл, прокурор, цагдаа, хүний эрх хамгаалагч болон төрийн албан хаагчдад хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд тустай мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор үндэсний хэмжээнд зохион байгуулж буй "Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" сургалтад нийт 700 гаруй албан хаагчийг хамрагдах юм.
Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Азийн сангаас хамтран зохион байгуулсан ээлжит сургалтад ХЭҮК-ын нийт албан хаагч өнөөдөр /2023.06.28/ хамрагдаж байна.
Сургалтыг ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Азийн сангийн Хууль, шүүх эрх мэдлийн хөтөлбөрийн менежер Г.Гантулга нар нээлээ.
Сургалт дараах сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул: Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын болон үндэсний зүйн зохицуулалт
-Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Г.Цогтгэрэл: Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх олон талт хамтын ажиллагаа
-Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Батзориг: "Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагаа"
-Дотоод хэргийн их сургууль, Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга:
"Хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, энэ төрлийн гэмт хэрэгт кибер орчин үзүүлэх нөлөөлөл"
"Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үзүүлэх тусламж, үйлчилгээ"
"Цахим зохион байгуулалттай хүн худалдаалах гэмт хэрэг"