НХҮЭК
“Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН-2023” хөрөг найрууллын “МОЖО” уралдааны  чиглүүлэх уулзалтыг зохион байгууллаа

“Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН-2023” хөрөг найрууллын “МОЖО” уралдааны чиглүүлэх уулзалтыг зохион байгууллаа

2023.06.28 548

Хүний Эрхийн Түгээмэл Тунхагалал батлагдсаны 75 жил, Хүний эрх хамгаалагчийн тухай тунхаглал батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл,  “Оюу Толгойн хяналт” ТББ, “Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”, Монголын эмэгтэйчүүдийн сангаас хамтран  Хүний эрх хамгаалагчид, "Эмэгтэй хүний эрх хамгаалагчийн эрсдэлийн үнэлгээний аргачлал" хэлэлцүүлэг, Хүний эрх хамгаалагчийн түүх өгүүлэх хөрөг найрууллын “МОЖО” уралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд “Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН-2023” хөрөг найрууллын “МОЖО” уралдааны чиглүүлэх уулзалтыг зохион байгууллаа.

Хөрөг найрууллын “МОЖО” уралдаан  нь 2023 оны 06 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 10-ны хооронд үргэлжлэх бөгөөд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлах, хэрэгжилтийг хангах, хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахад оруулж буй хүний эрх хамгаалагчдын хувь нэмрийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой.

Уулзалтад

-Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал Хүний эрх хамгаалагч, тулгарч буй бэрхшээл, хамгаалах механизм”

-Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагч, сургагч багш Ц.Чимэддондог “МОЖО бүтээлийг хэрхэн хийх вэ?” сэдвээр тус тус лекц уншлаа.

Хөрөг найрууллын уралдаанд нийт 60 гаруй сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчид бүртгүүлснээс чиглүүлэх уулзалтад 40 гаруй сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчид хамрагдлаа.