БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2025.06.20-нд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, тус улсын хил дээрээс буцсан иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бол БНСУ-ын ХЭҮК-оос Монгол Улс дахь албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол олгож буй эрх зүйн орчин, нөхцөл байдалтай танилцах, санал, туршлага солилцох зорилгоор хүрэлцэн ирээд байна.


Энэхүү ажлын хэсэгт БНСУ-ын ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дэд дарга, хатагтай Пэк Инэ болон мэргэжилтэн Жон Ынёонг, Ким Жүүхий, Канг Мижеонг нар багтсан бөгөөд өнөөдөр /2025.10.14/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монгол Улсад хүрэлцэн ирж хүний эрхийн боловсрол олгож буй үйл явц, эрх зүйн орчинтой биечлэн танилцаж байгаад талархал илэрхийлж, ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг түнш байгууллагуудын хувьд мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан үр дүнтэй уулзалт зохион байгуулахыг хүсэв. Мөн уулзалтад ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга бөгөөд Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тунгалагтамир, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга У.Ундрах, ахлах мэргэжилтэн Ч.Амарбаясгалан болон Хүний эрхийн боловсролын хэлтсийн албан хаагчид оролцов. 2026.11.03 2026.11.02 2026.11.02 2026.11.01 2026.11.01 2020.10.27 2020.10.27 2020.10.26 2020.10.26 2020.10.19 2020.10.19 2020.10.15 2020.10.15 2020.10.14 2020.10.14 2020.10.09 2020.10.09 2020.10.07 2020.10.07 2020.09.30 2020.09.28 2020.09.28 2020.09.25 2020.09.25 2020.09.25 2020.09.15
Холбоотой мэдээ
“Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжилтийг хангах” сэдвээр сургалт зохион байгууллаа
ЗАВХАН АЙМАГТ “НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ БА ХАМТЫН АЖИЛЛАГАА” СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 339 ДҮГЭЭР АНГИД ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улсын бүртгэлийн хэлтэст хүний эрхийн сургалт зохион байгуулав
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Сүүлийн мэдээ
“Скайтел” компанийн удирдлага, ажилтнуудад хүний эрхийн сургалт зохион байгууллаа
“Скайтел” компанийн удирдлага, ажилтнуудад хүний эрхийн сургалт зохион байгууллаа
Түр ажлын байрны зар
Түр ажлын байрны зар
Хүний эрхийн судалгааны бүтээлүүдийг эргэлтэд оруулна
Хүний эрхийн судалгааны бүтээлүүдийг эргэлтэд оруулна
Тайлбар
Тайлбар
Ажлын зар
Ажлын зар
"Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдвээр семинар хэлэлцүүлэг зохион байгууллаа
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг 21 газрыг шалгаж, урьдчилсан дүнг хэлэлцлээ
Хүний эрхийн сургагч багш нараар дамжуулан төрийн байгууллагуудад хүний эрхийн соёлыг төлөвшүүлнэ
"Хил хамгаалах алба ба Хүний эрх" сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа
Мэдэгдэл
"Хариуцлагатай алба хаагч" аяны хүрээнд Дорноговь аймагт өглөөний уулзалт хийв
Цагдаагийн алба хаагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж байна
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгаж байна
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, албан хаагчдад "Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Химийн хорт болон аюулт бодисыг хадгалах, хамгаалах, ашиглахыг яаралтай цэгцэлж, шийдвэрлэх ёстой гэв
Хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгуулав