БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2025.06.20-нд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, тус улсын хил дээрээс буцсан иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бол БНСУ-ын ХЭҮК-оос Монгол Улс дахь албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол олгож буй эрх зүйн орчин, нөхцөл байдалтай танилцах, санал, туршлага солилцох зорилгоор хүрэлцэн ирээд байна.


Энэхүү ажлын хэсэгт БНСУ-ын ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дэд дарга, хатагтай Пэк Инэ болон мэргэжилтэн Жон Ынёонг, Ким Жүүхий, Канг Мижеонг нар багтсан бөгөөд өнөөдөр /2025.10.14/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монгол Улсад хүрэлцэн ирж хүний эрхийн боловсрол олгож буй үйл явц, эрх зүйн орчинтой биечлэн танилцаж байгаад талархал илэрхийлж, ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг түнш байгууллагуудын хувьд мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан үр дүнтэй уулзалт зохион байгуулахыг хүсэв. Мөн уулзалтад ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга бөгөөд Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тунгалагтамир, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга У.Ундрах, ахлах мэргэжилтэн Ч.Амарбаясгалан болон Хүний эрхийн боловсролын хэлтсийн албан хаагчид оролцов. 2026.11.02 2026.11.01 2026.11.01 2026.11.01 2026.11.01 2023.08.06 2023.07.07 2023.07.04 2023.07.04 2023.07.04 2023.07.03 2023.06.28 2023.06.28 2023.06.28 2023.06.28 2023.06.28 2023.06.27 2023.06.27 2023.06.26 2023.06.23 2023.06.23 2023.06.19 2023.06.15 2023.06.14 2023.06.14 2023.06.13
Холбоотой мэдээ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 339 ДҮГЭЭР АНГИД ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улсын бүртгэлийн хэлтэст хүний эрхийн сургалт зохион байгуулав
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Тосонцэнгэл сумын Сум дундын Прокурорын газарт сургалт оров
Тосонцэнгэл сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст ажиллаа
Сүүлийн мэдээ
ХЭҮК үерийн голомтод ажиллаж байна
“Шангри-Ла Улаанбаатар” компани Комиссын гишүүний зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг ирүүллээ
Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Нотариатчдын танхимтай хамтран ажиллана
ХЭҮК нийт 576 өргөдөл гомдол хүлээн авч, 117 удаагийн хяналт шалгалт хийлээ
Комиссын гишүүний шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайланг Ерөнхий боловсролын 29, 116 дугаар сургуулийн удирдлагууд ирүүллээ
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаар сургалт, сурталчилгаа явуулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба Хүний эрх” төсөл, зөвлөх үйлчилгээний “PwC” компанитай хамтран ажиллана
“Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН-2023” хөрөг найрууллын “МОЖО” уралдааны чиглүүлэх уулзалтыг зохион байгууллаа
Комиссоос иргэний нийгмийн түншлэл ээлжит 20 дугаар уулзалт зохион байгууллаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ХЭҮК-ын 2024 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ
ХЭҮК-ын албан хаагч нар "Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" сургалтад хамрагдаж байна
ХЭҮК-ын албан хаагч нар
“Эмэгтэй хүний эрх хамгаалагчийн аюул эрсдлийн үнэлгээ”-ний үр дүнг танилцуулах, зөвлөлдөх уулзалт боллоо
“Иргэний нийгэм болон Байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгарууллаа
Эрүү шүүлтгүй Монголын төлөө зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг болж байна
ХЭҮК-оос Гашуунсухайт дахь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын албан хаагчдад тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо
ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
ХЭҮК-оос Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
Ховд аймгийн Жаргалант сумын 1-4 дүгээр багийн иргэдэд “Хүний эрх хамгаалагч” кино хэлэлцүүлэг зохион байгууллаа
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: Насанд хүрээгүй хүний эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахын зэрэгцээ эмчилгээ, сэтгэл зүй, зан үйлийн сургалтын шинжтэй арга хэмжээ авах шаардлагатай
ХЭҮК-оос хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо, ач холбогдлыг Увс аймагт танилцуулж байна