БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2025.06.20-нд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, тус улсын хил дээрээс буцсан иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бол БНСУ-ын ХЭҮК-оос Монгол Улс дахь албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол олгож буй эрх зүйн орчин, нөхцөл байдалтай танилцах, санал, туршлага солилцох зорилгоор хүрэлцэн ирээд байна.


Энэхүү ажлын хэсэгт БНСУ-ын ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дэд дарга, хатагтай Пэк Инэ болон мэргэжилтэн Жон Ынёонг, Ким Жүүхий, Канг Мижеонг нар багтсан бөгөөд өнөөдөр /2025.10.14/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монгол Улсад хүрэлцэн ирж хүний эрхийн боловсрол олгож буй үйл явц, эрх зүйн орчинтой биечлэн танилцаж байгаад талархал илэрхийлж, ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг түнш байгууллагуудын хувьд мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан үр дүнтэй уулзалт зохион байгуулахыг хүсэв. Мөн уулзалтад ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга бөгөөд Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тунгалагтамир, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга У.Ундрах, ахлах мэргэжилтэн Ч.Амарбаясгалан болон Хүний эрхийн боловсролын хэлтсийн албан хаагчид оролцов. 2026.10.30 2026.10.28 2026.10.28 2026.10.26 2026.10.26 2024.12.02 2024.12.02 2024.12.02 2024.07.26 2024.07.09 2024.07.08 2024.07.08 2024.07.05 2024.07.04 2024.07.04 2024.07.01 2024.07.01 2024.06.27 2024.06.26 2024.06.26 2024.06.26 2024.06.26 2024.06.24 2024.06.24 2024.06.24 2024.06.19
Холбоотой мэдээ
📍 “ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН АРХАНГАЙ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
“ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ЗӨВЛӨГӨӨН БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
СУМДЫН УДИРДЛАГУУДТАЙ ХҮНИЙ ЭРХ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Сүүлийн мэдээ
“Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
"Хүний эрхийн төлөө хамтдаа" нээлттэй өдөрлөг
"Дижитал эрин зуунд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа.
МЭДЭГДЭЛ
“Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувийн хэвшлийн хүний эрхийн хариуцлагыг нэмэгдүүлэх нь” олон улсын хуралд ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа Комиссын байр суурийг илэрхийллээ
Ч.Ариунаа: УИХ-ын ээлжит сонгуулийн үеэрх дүгнэлт, саналыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулиар анхаарах ёстой
Бизнесийн үйл ажиллагаанаас улбаалж хохирсон гэх асуудалд дүгнэлт гаргах эрх хэмжээ хуулиар олгогдоогүйг иргэн Б.Энхцэцэгт танилцууллаа
ХЭҮК 2024 оны эхний хагас жилд Комиссын гишүүний санаачилгаар 21 удаагийн хяналт шалгалт хийлээ
Г.Ууганбаатар: Ховд, Дорнод аймгийн Засаг дарга нар хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах зорилго бүхий Комиссын гишүүний шаардлагыг хэрэгжүүлээгүй
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны алба хаагчдад нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Австралийн Үндэсний их сургуулийн оюутнууд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа
Австралийн Үндэсний их сургуулийн оюутнууд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа
ХЭҮК: Иргэдийг санал өгүүлэх зорилгоор санал авах байр руу зөөвөрлөх, нэр дэвшигчдийг багаар нь сонгуулах зэргээр сонгогчийн сонгох эрхэд нөлөөлөхгүй байхыг зөвлөж байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн эдлүүлэх, сонгуулийн үед хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна
ХЭҮК Европын Холбоотой хамтран Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа
Хагас, бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар ХГБХХЕГ-тай хамтран ажиллана
ХЭҮК Европын Холбоотой хамтран Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Самаркандын Хүний эрхийн 4 дүгээр чуулга уулзалтад оролцов
Хүний эрхийн Үндэсний Комисс УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвслүүдэд зөвлөмж, санамж хүргүүлж байна
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд авлигын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах явцад хүний эрхийг хангаж, хамгаалах талаарх Комиссын байр суурийг илэрхийллээ
Б.Энхболд: Регистрийн дугаараар нь тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй