Complaint
A TRAINING AND DISCUSSION ON ELDERLY RIGHTS HAS BEEN ORGANIZED IN SUKHBAATAR PROVINCE.

A TRAINING AND DISCUSSION ON ELDERLY RIGHTS HAS BEEN ORGANIZED IN SUKHBAATAR PROVINCE.

2026.10.06 311
Listen
🔹 Сүхбаатар аймгийн Ахмадын хороотой хамтран 2026 оны 10 дүгээр сарын 06-ны өдөр “Ахмад настны эрх” сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
🔹 Сургалтын үеэр ахмад настны эрх, эрх чөлөөтэй холбоотой мэдээлэл хүргэж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлтийг сонслоо.
🔹 Мөн Хүний эрхийн сайн дурын идэвхтэн нь өөрийн мэдлэг, туршлагаа ашиглан хүний эрх, ахмад настны эрхийн талаарх мэдээллийг бусдад түгээх, тулгамдаж буй асуудлыг сонсож шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад хүргэх, хүний эрхийн сургалт, уулзалт, хэлэлцүүлэгт оролцох, ахмад настны санал, дуу хоолойг дэмжин ажиллах боломжтой талаар мэдээлэл өглөө.
🤝 Сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Сүхбаатар аймгийн Ахмадын хорооны хамт олонд талархал илэрхийлье.
Хүний эрхийг хүн бүрд — хамтдаа хамгаалъя