Гомдол
Сурагчид хүний эрхийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ

Сурагчид хүний эрхийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ

2026.09.29 311
Сонсох
✅️Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу 9-р сарын 1-нд “ҮНДСЭН ХУУЛЬ – МАНАЙ АНГИД” агуулгын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, иргэний үүргийг таниулж, “Хүүхдийн эрх ба цахим орчин” сэдвээр хичээл заахыг нийслэл, 21 аймгийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагуудад уриалсан билээ.
🔹️Тус уриалгад Архангай аймгийн Боловсролын газар, Ерөнхий боловсролын 16 сургууль нэгдэж 28 ангийн 895 сурагч “Хүүхдийн эрх ба цахим орчин” сэдвийн хүрээнд хүний эрхийн сургалтад хамрагдлаа.
🔹️Сургалтыг Ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ухааны багш нар болон Хүний эрхийн Үндэсний комиссын Архангай аймаг дахь референт зохион байгуулж ажиллалаа.
🔹️Ангидаа хүний эрхийн хичээл заалгаснаар суралцагч бүр эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг иргэн болж төлөвшихийн зэрэгцээ бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх хүний эрхэд суурилсан хандлагатай болоход дэмжлэг үзүүлнэ.
🌿Хүүхэд бүр эрхээ мэдэж, үүргээ ухамсарладаг иргэн болж төлөвшихөд хувь нэмрээ оруулсан Архангай аймгийн Боловсролын газар болон Ерөнхий боловсролын сургуулуудын захирал удирдлага, багш нарт талархал илэрхийлье.