Complaint

Ёс зүйн дэд хороо

Listen

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт, Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн дэд хорооны ажиллах журам"-ын 2.4.7 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-г хэрэгжүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/83 дугаар тушаалаар Ёс зүйн дэд хороог шинэчлэн байгуулсан. 

Дарга Г.Ууганбаатар

Гишүүн Б.Бадамсэрээжид

Гишүүн Б.Эрдэнэбат

Гишүүн Э.Сансар

Гишүүн Я.Хонгорзул

Гишүүн Д.Дугарсүрэн

Нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Ёс зүйн дэд хороо Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдол тухайлбал, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээд, төрийн албан хаагчийн гомдол, түүнчлэн иргэд, харилцагч, үйлчлүүлэгчтэй эелдэг бус харьцсан талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргана. Хэрэв та албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдол гаргах бол бичгээр, цахимаар болон биечлэн гаргах боломжтой. 

И-мэйл:yoszuindedkhoroo@nhrcm.gov.mn 

Утас: 51-262786