Mission
Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хангах төрийн үүргийн хэрэгжилтэд хараат бус хяналт хэрэгжүүлж, хүнлэг соёлыг түгээн дэлгэрүүлнэ.
About
— About — Бүтэц зохион байгуулалт — Ёс зүйн дэд хорооХүний эрхийн Үндэсний комиссын дарга, гишүүд
— Мэндчилгээ — Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд News & Updates News Announcements Video News Resources Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл Human Rights Magazine Training Гэрчилгээ шалгах Transparency Стратеги төлөвлөгөө Үйл ажиллагаа Санхүүгийн мэдээлэл Хүний нөөцийн мэдээлэл Худалдан авах ажиллагаа Авлига соён гэгээрүүлэх үйл ажиллагаа Дүрэм журам Шилэн данс Нээлттэй өгөгдөл Commission Legislation Монгол Улсын хуулийн нэгдсэн портал Монгол Улсын Их хурлын тогтоол Байнгын хорооны тогтоолNational Human Rights Commission of Mongolia
The National Human Rights Commission of Mongolia — the independent national institution overseeing the implementation of human rights and freedoms
Хүний эрхийн Үндэсний Комисс нь Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага юм. Улсын Их Хурлаас 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдаж, Комиссын анхны 3 гишүүнийг томилсноор хүний эрхийн үндэсний байгууллага үүссэн түүхтэй. Улсын Их Хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд баталснаар Комисс 7 гишүүнтэй болж, хүний эрх, эрх чөлөө, түүний хэрэгжилтэд хяналт тавих байгууллагын статус, чиг үүрэг өргөжсөн.
Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хангах төрийн үүргийн хэрэгжилтэд хараат бус хяналт хэрэгжүүлж, хүнлэг соёлыг түгээн дэлгэрүүлнэ.
Хүний эрх бодитоор хэрэгждэг, ардчилсан Монгол Улсыг бэхжүүлэхэд манлайлагч, үндэсний итгэлт байгууллага байна.
Иргэний оролцоог хамгаалж, тэгш бус байдлыг бууруулах замаар хүн төвтэй нийгмийн хөгжлийг бэхжүүлэх нь Комиссын тэргүүлэх чиглэл байна.
Стратегийн зорилго 1. Монгол Улсын хууль, тогтоомж, бодлого, шийдвэрийг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;
Стратегийн зорилго 2. Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд үр дүнтэй хяналт тавьж, бодитой, эерэг өөрчлөлт гаргана;
Стратегийн зорилго 3. Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд манлайлна;
Стратегийн зорилго 4. Хүний эрхийн соёл, боловсролын үндэсний тогтолцоог бэхжүүлнэ;
Стратегийн зорилго 5. Хүний эрхийн салбарт олон талт хамтын ажиллагааг хөгжүүлнэ;
Стратегийн зорилго 6. Хүний эрхийн Үндэсний Комиссын чадавхыг бэхжүүлнэ;
Комисс нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх; Хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах; Хүний эрхийн талаарх олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах эсэх талаар санал хүргүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөл болон гэрээний хороодод мэдээлэл хүргүүлэх; Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах; Хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх; Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах; Хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах; Шаардлагатай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдээр судалгаа хийлгэх, тухайлсан асуудлаар мэргэшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах; Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, илтгэл боловсруулж Улсын Их Хуралд хүргүүлэх; Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, илтгэл боловсруулж Улсын Их Хуралд хүргүүлэх; Төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих; Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулж жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлэх.
1948 — 2020 · 21 milestones
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 217А(III) тогтоолоор Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалав.
НҮБ 10 дугаар сарын 27-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг гишүүнээр элсүүлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийг 1 дүгээр сарын 13-нд Ардын Их Хурлаар батлав.
«Парисын зарчмууд»-ыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 48/134 тогтоолоор батламжлав.
Улсын Их Хурал 12 дугаар сарын 7-нд Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг батлав.
Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, Комисс 7 гишүүнтэй болов.
Дээшээ, доошоо гараа өргөөд зөрсөн хоёр хүний дүрсэн хэлхээ — «Эх дэлхийн хүн нь дээр доор, баян ядуу, эр эм, хүүхэд өтгөс ялгалгүй хүний эдлэх ёстой эрхийг тэгш төгөлдөр эдлэнэ» гэсэн утгатай. 2001 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Ойдов «Хүний эрхийн түгээмэл тунхаглал»-ыг удирдлага болгон зохиосон, уралдааны тэргүүн байрын бүтээл.
«Дөрвөн зүг, найман зовхист хүний эрхийг хамгаална» гэсэн утгатай Комиссын дээд шагнал. Хөх дэвсгэр дээр уйгаржин монгол бичгээр «Хүний эрх» гэж алтадмал шараар бичсэн; оройн «Пүрэв», төгсгөлийн нум сум нь хүний эрхийг хамгаалахыг бэлгэдэнэ. Эх загварыг Төрийн шагналт, уран барималч Л.Ганхуяг 2005 онд бүтээжээ.
File a complaint online and track its progress.