"... Хүн бүр эдийн засаг, нийгмийн ашиг сонирхлоо хамгаалах, хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрчний эвлэл байгуулах, журмыг нь сахих үндсэн дээр сонгосон байгууллагадаа элсэн орох эрхтэй. Дээр дурдсан эрхийг эдлэхэд хуульд заасан буюу ардчилсан нийгэмд шаардагдах үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ашиг сонирхлоос бусад ямарваа хязгаарлалт тогтоохыг хориглоно.”
(Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлийн 1(а) заалт)
Ажиллагчид ба ажил олгогчид өөрсдийн сонголтоор байгууллага байгуулах, эсхүл түүнд нэгдэн орох эрхтэй. Уг байгууллагууд нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
- Өөрсдийн дүрэм журмыг боловсруулан хэрэгжүүлэх;
- Төлөөлөгчдөө бүрэн, чөлөөтэй сонгох;
- Захиргаа болон үйл ажиллагаагаа зохион байгуулах, хөтөлбөрөө томьёолох;
- Захиргааны журмаар тараалгах буюу үйл ажиллагаагаа түр зогсоолгохгүй байх;
- Эвсэл холбоо байгуулах эсхүл буюу түүнд нэгдэн орох.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь тэгш боломж олгох, тэгш хандах тухай дараах чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлбэл зохино. Үүнд:
- Тэгш боломж олгох, ялгаварлан гадуурхлаас хамгаалах, гэр бүлд ээлтэй зохицуулалтын асуудлыг хамтын хэлэлцээний гэрээнд тусган оруулах хэлэлцээ хийх;
- Тэгш боломж олгох, тэгш хандах тухай бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянахад удирдлагатай хамтран ажиллах;
- Үйлдвэрчний эвлэлийн байгууллага төлөөлөгч, гишүүдийнхээ хүрээнд тэгш боломж, тэгш хандлагыг,
- Хүйсийн тэнцвэртэй төлөөллийг бий болгох ёстой.