НХҮЭК
ХЭҮК-оос хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо, ач холбогдлыг Увс аймагт танилцуулж байна

ХЭҮК-оос хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо, ач холбогдлыг Увс аймагт танилцуулж байна

2023.06.13 964

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргалаар ахлуулсан ажлын хэсэг Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоог сурталчлах, таниулах зорилгоор Увс аймагт ажиллаж байна.

Энэ хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга С.Нямжав нарын хамт Улиастай багийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр ХЭХХ-ийн дарга З.Өнөржаргал Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо, түүний ач холбогдлыг танилцуулсан бол Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга С.Нямжав Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдэд нөхөн олговор олгох үйл явцын талаар мэдээлэл хийж иргэдийн асуусан асуултад хариулт өглөө.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Увс аймгийн Улаангом сумын 12 багийн иргэд болон багийн хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнуудад “Хүний эрх хамгаалагч” кино хэлэлцүүлгийг зориулан зохион байгуулав.