НХҮЭК
ХЭҮК: Хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон гэх гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ

ХЭҮК: Хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон гэх гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ

2023.06.07 990

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2023 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын байдлаар

-Шударга шүүхээр шүүлгэх эрхтэй холбоотой 126

-Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой 71 буюу нийт 197 гомдол, мэдээлэл хүлээн авлаа.

2023 оны тавдугаар сарын 1-ээс 25-ны өдрийн хооронд шударга шүүхээр шүүлгэх эрх болон халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой 49 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс харьяаллын дагуу хяналт тавиулахаар Прокурорын байгууллагад 3 гомдол, Цагдан хорих 461 дүгээр ангийн даргад  3 гомдол шилжүүлсэн бол Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22.2 дахь хэсгийн баримтлан 6 гомдлыг, 2 гомдол мэдээлэлд холбогдох ажиллагаа явуулж тогтоогдсон нөхцөл байдлын талаар гомдол гаргагчдад хариу өглөө.

Түүнчлэн 10 гомдолд хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан бол 1 гомдол гаргагч гомдлоосоо татгалзав.

Одоогоор 24 гомдол мэдээлэлд шалгах ажиллагааг явуулж байна.

2023 оны тавдугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 2 удаа ажиллаж, гомдол гаргагч иргэдтэй биечлэн уулзан холбогдох ажиллагааг явууллаа.