Гомдол
“Технологи ба хүний эрхийн сүлжээ” уулзалт зохион байгууллаа

“Технологи ба хүний эрхийн сүлжээ” уулзалт зохион байгууллаа

2023.11.23 320
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисстой технологи ба хүний эрх, хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар хамтран ажиллах экспертүүдийн сүлжээг бий болох зорилгоор хуульчид болон мэдээлэл, технологи, судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулсан “Технологи ба хүний эрхийн сүлжээ” уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтыг хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой Монгол Улсад тулгамдаж буй асуудал, технологи ба хүний эрхийн хүрээнд Комиссоос анхаарах асуудал зэрэгт салбарын төлөөллийн үгийг сонсож, санал солилцох, хамтран ажиллах зорилгоор зохион байгууллаа.