Гомдол
ХЭҮК-оос Хэнтий аймгийн удирдлагуудыг хүний эрх, жендэрийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх сургалтад хамрууллаа

ХЭҮК-оос Хэнтий аймгийн удирдлагуудыг хүний эрх, жендэрийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх сургалтад хамрууллаа

2023.04.11 508
Сонсох

ХЭҮК-оос төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан “Хүний эрх ба Жендэр” ээлжит сургалтыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгууллаа.

Тус сургалтыг Монгол Улсад мэргэшсэн төрийн алба бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагад хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад төрийн удирдах албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад шинээр баталсан хууль хэрэглээ ба хүний эрх, жендерийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилгоор ХЭҮК-оос зохион байгуулж байгаа юм.

Уг сургалтад тус аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ИТХ-ын Ажлын албаны дарга нар, аймаг, сум, тосгоны Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга болон төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчилгээний байгууллагын удирдлагууд хамрагдав.

Хөтөлбөрийн хүрээнд,

  • ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид

-“Хүний эрхийн үндэсний байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын бодлого, стратеги, үйл ажиллагаа” сэдвээр

  • ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа

-Хүний хувийн нууц ба мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн зохицуулалт

  • Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор А.Алтанзул

-Орон нутгийн нэгжийн удирдлага бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хангаж хамгаалах нь

-Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хүний эрхийг хангах нь

  • Жендэрийн үндэсний хорооны техникийн зөвлөх Т.Амгалан

-Байгууллагын үйл ажиллагаанд жендэрийн дүн шинжилгээ хийх нь

-Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт

  • ХЭҮК-ын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн референт О.Тодбулаг

-Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа

-Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь сэдвээр тус тус сургалт орлоо.

Оролцогчид сургалтанд идэвхтэй оролцож цаашид хүний эрхийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах нь төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдрэмж, мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байв.