Гомдол
Социологийн судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Социологийн судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2022.01.28 279
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Ковид-19 цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” социологийн судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг судлаач, судалгааны баг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Судлаач, судалгааны багийн бүрэлдэхүүн нь социологи, нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчин судлалаар мэргэшсэн байх;
  • Судлаач, судалгааны багийн гишүүн нь социологич мэргэжилтэй, магистр түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Судлаач, судалгааны багийн гишүүд нь холбогдох ижил төрлийн судалгаа, дүн шинжилгээг хийж байсан туршлагатай байх;
  • Тоон болон чанарын судалгааг хослуулан гүйцэтгэж байсан 5-аас доошгүй жилийн мэргэжлийн туршлагатай байх;
  • Заасан хугацаанд болон гэрээлсэн төсвийн дүнд багтаан судалгааг хийж гүйцэтгэх хүний нөөц, чадавхтай байх;
  • Ковид-19 халдварт өвчинтэй холбоотой судалгаа хийж байсан бол давуу тал болно.

Төсөв: 10.000.000 төгрөг

Гүйцэтгэх хугацаа: 30 өдөр

Дээрх шаардлагыг хангасан, сонирхсон этгээд доорх материалыг бүрдүүлэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17.30 цагаас өмнө p.oyun@nhrcm.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Мэдүүлэг ирүүлэх материал:

  • Хүсэлт, танилцуулга, CV;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт;
  • Судалгааг гүйцэтгэх багийн удирдлага, зохион байгуулалт, менежментийн мэдээлэл;
  • Судалгааны хөтөлбөр, арга зүй, аргачлал төлөвлөгөө

Холбоо барих утас: 262751

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС