Гомдол
МҮЭХ-НЫ УДИРДЛАГАТАЙ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022.08.18 341
Сонсох

Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар ганцаараа болон бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө хүний эрхийн хамгаалагчийн эрх, эрх чөлөөг зөрчихөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх нь төрийн үүрэг болохыг тодорхойлсон. Мөн хүний эрх хамгаалах үйл ажиллагаатай нь холбогдуулан хүний эрх хамгаалагч, түүний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамтран амьдрагч, төрлийн хүн, хууль ёсны төлөөлөгчийг аливаа хэлбэрээр доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараах, ялгаварлан гадуурхах, үйл ажиллагааг дэмжихгүй байхыг уриалах, албадах, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, мөрдөж мөшгих, амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөнд нь гэм хор учруулах үйлдэл эс үйлдэхүй нь хүний эрхийн хамгаалагчийн эрхийг зөрчих үндэслэл болно гэж тодорхойлсон.

298787738_5798836893534618_3979274326942025421_n.jpg

2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн үйл ажиллагаагаараа хүний эрх хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг үйлдвэрчний эвлэлийн гишүүн, сонгуультныг чадавхжуулах, хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, уулзав.

Тус уулзалтаар Хүний эрх хамгаалагчийн хороонд үйлдвэрчний эвлэлээс нэр дэвшүүлж оролцох, ажил хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулахад ажил олгогч, ажилтны төлөөллийн оролцоог хангах, уг хуулийг сурталчлан таниулах хамтарсан сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов.

298698428_5798837196867921_1180456704787943023_n.jpg

МҮЭХ-ны удирдлагууд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн идэвхтэн сонгуультны эрх зүй байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой онцлон тэмдэглээд тус хуулийг хэрэгжүүлэх, сурталчлан таниулахад хамтран ажиллахаа илэрхийллээ.