ХЭҮК, иргэний нийгэм, хууль сахиулах байгууллагуудын төлөөлөлд зориулсан "Хүний эрх хамгаалагчдын чадавх бий болгох сургалт, семинар" 2022 оны 09 дүгээр сарын 28-нд зохион байгуулагдах гэж байна.
Уг сургалт, семинарт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ХЭҮК-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, "Хүний эрхийн Олон улсын үйлчилгээ" байгууллагын Нью Йорк дахь албаны захирал Тесс МакЭвой болон бусад албаны хүмүүс оролцоно.
Тус сургалт, семинарт оролцохыг хүссэн иргэд доорх QR кодыг уншуулж, цахимаар оролцоно уу.
