НХҮЭК
Увс аймаг дахь төрийн албан хаагчдыг хүний эрхийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтад хамруулна

Увс аймаг дахь төрийн албан хаагчдыг хүний эрхийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтад хамруулна

2023.06.13 749

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоог сурталчлах, таниулах зорилгоор Увс аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга С.Энхбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга З.Ариунбаяр, Засаг даргын Тамгын газрын Захиргаа удирдлагын газрын дарга Д.Буянжаргал, Улаангом сумын ИХТ-ын дарга Н.Ганцогт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хэлтсийн дарга С.Ганзориг, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Б.Алтан нартай 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар хүний эрх хамгаалагчийг хамгаалах үйл ажиллагаанд төрийн хүлээсэн чиг үүрэг, хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай зохицуулалт, тус аймгийн иргэдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлаар санал солилцов.

Улмаар төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх, хүний эрх хамгаалагчийн үндсэн чиг үүргийг таниулах сургалтад хамруулахаар харилцан тохиров.