НХҮЭК
Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Нотариатчдын танхимтай хамтран ажиллана

Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Нотариатчдын танхимтай хамтран ажиллана

2023.07.04 819

Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар өв залгамжлал, тэр дундаа өнчин, бүтэн өнчин хүүхдийн өвлөх эрх, Монголын Нотариатчдын танхимын гишүүдийг “Хүний эрх хамгаалагч”-ийн сургалтад хамруулах, хоёр байгууллагын эвлэрүүлэн жуучлах чиг үүргийг илүү үр дүнтэй болгох, бага үнийн дүнтэй хэрэг маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэдэг тогтолцоо бий болгох, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар тогтов.